Энэ баримт нь таныг дараах шаардлагуудыг хангасан гэж тооцдог:
PPP ашиглан таны холбогдох Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчээс (ISP) өгсөн бүртгэл.
Модем эсвэл өөр төхөөрөмж таны системд холбогдсон байгаа бөгөөд тэр нь танд өөрийн ISP-тай холбогдохыг зөвшөөрөхөөр зөв тохируулагдсан байгаа.
Таны ISP-ийн хандах dial-up дугаар(ууд).
Таны нэвтрэх нэр болон нууц үг. (ердийн UNIX® загварын нэвтрэлт болон нууц үгийн хослол юм уу эсвэл PAP эсвэл CHAP нэвтрэлт болон нууц үгийн хослол).
Нэг буюу хэд хэдэн нэрийн серверүүдийн IP хаяг. Хэвийн үед
үүнд зориулан ашиглахаар хоёр IP хаягийг таны ISP танд өгдөг. Хэрэв тэд
танд ядаж ганцыг өгөөгүй бол та enable dns
тушаалыг ppp.conf
файлд ашиглавал
ppp нэрийн серверүүдийг танд
тохируулж өгөх болно. Энэ боломж нь DNS-тай тохиролцоог дэмждэг
таны ISP-ийн PPP шийдлээс хамаарах юм.
Дараах мэдээллийг таны ISP өгсөн байж болох боловч энэ нь заавал шаардлагагүй юм:
Таны ISP-ийн гарцын IP хаяг. Гарц нь таны холбогдох машин бөгөөд таны анхдагч чиглүүлэлт гэж тохируулагдах болно. Хэрэв танд энэ мэдээлэл байхгүй бол бид нэгийг орлуулж болох бөгөөд таны ISP-ийн PPP сервер биднийг холбогдох үед зөв утгыг хэлж өгөх болно.
Энэ IP дугаар нь ppp-ээр
HISADDR
гэгдэнэ.
Таны ашиглах ёстой сүлжээний баг. Хэрэв таны ISP үүнийг өгөөгүй
бол та аюулгүйгээр 255.255.255.255
гэж ашиглаж болно.
Хэрэв таны ISP танд статик IP хаяг болон хостын нэр өгсөн бол та тэдгээрийг оруулж болно. Үгүй бол бид нөгөө талын өгөх тохирох IP хаягийг ердөө л зөвшөөрөх болно.
Хэрэв танд шаардлагатай мэдээллийн аль нь ч байхгүй бол өөрийн ISP уруугаа хандана уу.
Энэ хэсэгт жишээнүүдийн олонхийн үзүүлж байгаа тохиргооны файлуудын агуулгуудад байгаа мөр бүр дугаарлагдсан байгаа болно. Эдгээр дугаарууд нь танилцуулга болон хэлэлцүүлэгт туслах зорилгоор зөвхөн ашиглагддаг бөгөөд яг үнэндээ жинхэнэ файл дээрээ тавигдах ёстой гэсэн үг биш юм. Tab ашиглан зөв догол хийх болон зайн тэмдэгтүүд нь бас чухал юм.
ppp
болон pppd
нь
(PPP-ийн цөмийн түвшний шийдэл, зөвхөн FreeBSD 7.X-ийн хувьд) /etc/ppp
сан
дахь тохиргооны файлуудыг ашигладаг. Хэрэглэгчийн ppp-д зориулсан жишээнүүдийг
/usr/share/examples/ppp/
сангаас олж болно.
ppp
-г тохируулах нь таны өөрийн шаардлагуудаас
хамаарч хэд хэдэн файлуудыг засварлахыг танаас шаарддаг. Тэдгээрт юу оруулах нь
таны ISP IP хаягуудыг статикаар өгдөг үү (өөрөөр хэлбэл танд нэг IP хаяг өгөх
бөгөөд зөвхөн тэрийг дандаа ашиглана) эсвэл динамикаар (өөрөөр хэлбэл таны IP хаяг
таныг ISP-даа холбогдох бүрт өөрчлөгддөг) өгдөг үү гэдгээс зарим талаараа
хамаардаг.
Та /etc/ppp/ppp.conf
тохиргооны
файлыг засварлах хэрэгтэй. Энэ нь доорх жишээтэй төстэй харагдах
ёстой.
:
-ээр төгссөн мөрүүд эхний баганаас эхэлнэ
(мөрийн эхлэл)— бусад бүх мөрүүдэд доор үзүүлсэн шиг зай эсвэл
tab-аар догол гаргасан байх ёстой.
1 default: 2 set log Phase Chat LCP IPCP CCP tun command 3 ident user-ppp VERSION (built COMPILATIONDATE) 4 set device /dev/cuau0 5 set speed 115200 6 set dial "ABORT BUSY ABORT NO\\sCARRIER TIMEOUT 5 \ 7 \"\" AT OK-AT-OK ATE1Q0 OK \\dATDT\\T TIMEOUT 40 CONNECT" 8 set timeout 180 9 enable dns 10 11 provider: 12 set phone "(123) 456 7890" 13 set authname foo 14 set authkey bar 15 set login "TIMEOUT 10 \"\" \"\" gin:--gin: \\U word: \\P col: ppp" 16 set timeout 300 17 set ifaddrx.x.x.x
y.y.y.y
255.255.255.255 0.0.0.0 18 add default HISADDR
Анхдагч оруулгыг тэмдэглэдэг. Энэ оруулга дахь тушаалууд нь ppp ажиллах үед автоматаар ажилладаг.
Параметрүүдийг бүртгэл хийхийг идэвхжүүлнэ. Тохиргоо хангалттайгаар ажиллаж байгаа үед бүртгэлийн файлын их хэмжээнээс сэргийлэхийн тулд энэ мөрийг:
set log phase tun
гэж болгох ёстой.
PPP-д нөгөө талдаа өөрийгөө хэрхэн таниулахыг хэлж өгдөг. PPP нь тохиролцож холбоосыг үүсгэх үедээ ямар нэгэн асуудалтай байгаа эсэхээ таниулсан мэдээллээр нөгөө талаа хангадаг бөгөөд нөгөө талын администратор иймэрхүү асуудлуудыг судалж байгаа үед энэ нь ашигтай байж болох юм.
Модемийн холбогдсон төхөөрөмжийг тодорхойлдог.
COM1
нь
/dev/cuau0
бөгөөд
COM2
нь
/dev/cuau1
юм.
Таны холбогдох хурдыг заадаг. Хэрэв 115200 ажиллахгүй бол (ямар ч шинэ модемтой энэ нь болох ёстой) 38400-гаар оролдож үзээрэй.
Залгах мөр. Хэрэглэгчийн PPP нь chat(8) програмын адил хүлээгээд илгээх зарчмыг ашигладаг. Энэ хэлний боломжуудын тухай мэдээллийг гарын авлагын хуудаснаас лавлана уу.
Энэ тушаал нь уншигдахад хялбар байх зорилгоор дараагийн
мөрөнд үргэлжилж байгааг анзаараарай. Хэрэв мөрийн сүүлийн
тэмдэгт \
байвал ppp.conf
файл дахь ямар ч тушаал ийм байж болох юм.
Энэ холбоосонд зориулж сул зогсох хугацааг тохируулна. 180 секунд нь анхдагч байна, тэгэхээр энэ мөр нь цэвэр гоо сайхны зүйл юм.
Локал танигчийн тохиргоог бататгахын тулд нөгөө талаасаа асуухыг PPP-д хэлнэ. Хэрэв та локал нэрийн серверийг ажиллуулах бол энэ мөрийг тайлбар болгох юм уу эсвэл арилгах ёстой.
Уншихад хялбар байх зорилгоор хоосон мөр байна. PPP нь хоосон мөрүүдийг орхидог.
«provider» гэж нэрлэгдсэн үзүүлэгчид
зориулсан оруулгыг тодорхойлдог. Үүнийг өөрийн ISP-ийн
нэрээр сольж болох юм. Ингэсний дараа та холболтыг эхлүүлэхийн
тулд load
гэж ашиглаж болох юм.ISP
Энэ үзүүлэгчийн хувьд утасны дугаарыг тохируулдаг. Олон утасны
дугаарыг тодорхойлох хоёр цэг (:
) юм уу эсвэл
хоолой тэмдэгтийг (|
) тусгаарлагч болгон ашиглан
зааж өгч болно. Хоёр тусгаарлагчийн ялгаа ppp(8)-д тайлбарлагдсан
байдаг. Дүгнэж хэлэхэд хэрэв та дугааруудыг ээлжлэн ашиглах бол тодорхойлох
цэгийг ашиглана. Хэрэв та эхний дугаар уруу эхлээд үргэлж залгахыг хүсэж
байгаа бөгөөд зөвхөн эхний дугаар нь амжилтгүй болсон тохиолдолд бусад дугааруудыг
ашиглахыг хүсэж байгаа бол хоолой тэмдэгтийг ашиглаарай. Утасны дугааруудыг
тэр чигээр нь үзүүлсэн шиг үргэлж хаалтанд хийх хэрэгтэй.
Хэрэв та утасны дугаар дээр зай ашиглахаар бол утасны дугаарыг хаалтанд
("
) хийх ёстой. Ингэхгүй бол энэ нь энгийн боловч баригдашгүй
алдаанд хүргэж болох юм.
Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг тодорхойлно. UNIX®
загварын нэвтрэлт хүлээх мөрийг ашиглан холбогдох үед эдгээр
утгууд нь set login
тушаалаар
\U болон \P хувьсагчуудыг ашиглан хийгддэг. PAP эсвэл CHAP
ашиглан холбогдож байгаа үед эдгээр утгууд нь нэвтрэлт танилт
хийгдэхэд хэрэглэгддэг.
Хэрэв та PAP эсвэл CHAP ашиглаж байгаа бол нэвтрэлт энэ үед байхгүй байх бөгөөд энэ мөр нь тайлбар болгогдох юм уу эсвэл арилгагдсан байх ёстой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг PAP болон CHAP нэвтрэлт танилт холбоосоос үзнэ үү.
Нэвтрэлтийн мөр нь залгах мөр шиг чалчихтай төсөөтэй зарчимтай байдаг. Энэ жишээн дээр нэвтрэх сесс нь доор дурдсантай адил үйлчилгээний хувьд уг мөр ажиллаж байна:
J. Random Provider login:foo
password:bar
protocol: ppp
Та энэ скриптийг өөрийн хэрэгцээндээ тааруулан өөрчлөх хэрэгтэй болно. Энэ скриптийг эхний удаа бичиж байхдаа та яриа хүссэнээр үргэлжилж байгаа эсэхийг тодорхойлж чадахаар байхын тулд «chat» буюу чалчих бүртгэлийг идэвхжүүлсэн эсэхээ баталгаажуулах хэрэгтэй.
Анхдагч сул зогсох хугацааг (секундээр) холболтод зориулж
тохируулдаг. Энд холболт нь 300 секундын хугацаанд идэвхгүй байвал
автоматаар хаагдах болно. Хэрэв та хугацааны хувьд хэзээ ч дуусахгүй
байхыг хүсвэл энэ утгыг тэг болгох юм уу эсвэл -ddial
тушаалын мөрийн тохируулгыг ашиглах хэрэгтэй.
Интерфэйсийн хаягуудыг тохируулна. x.x.x.x
мөрийг таны интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийн танд хуваарилсан
IP хаягаар солих шаардлагатай. y.y.y.y
мөрийг таны ISP өөрийн гарцыг (таны холбогдох машин) заасан тэр IP
хаягаар солих шаардлагатай. Хэрэв таны ISP гарцын хаягийг
танд өгөөгүй бол 10.0.0.2/0
гэж ашиглаарай. Хэрэв та «таасан» хаягийг
ашиглах хэрэгтэй бол PPP болон динамик IP
хаягууд хэсэгт зориулсан заавруудын дагуу
/etc/ppp/ppp.linkup
файлдаа
оруулга үүсгэсэн эсэхээ шалгаарай. Хэрэв энэ мөрийг орхивол
ppp
нь -auto
горимд ажиллаж чадахгүй.
Өөрийн ISP-ийн гарц уруу анхдагч чиглүүлэлтийг нэмнэ.
HISADDR
тусгай үгийг мөр 17 дээр
заасан гарцын хаягаар сольдог. Энэ мөр нь 17-р мөрийн дараа байх
нь чухал бөгөөд тэгэхгүй бол HISADDR
нь
эхлэн тохируулагдаж амжихгүй байх юм.
Хэрэв та ppp-г -auto
горимд
ажиллуулахыг хүсэхгүй бол энэ мөрийг ppp.linkup
файлд шилжүүлэх ёстой.
Та статик IP хаягтай бөгөөд ppp-г -auto
горимоор ажиллуулж байгаа бол ppp.linkup
файлд
оруулга нэмэх шаардлагагүй бөгөөд учир нь таныг холбогдохоос өмнө таны чиглүүлэлтийн
хүснэгтийн оруулгууд нь аль хэдийн зөв байх учраас тэр юм. Гэхдээ та
холболтын дараа програмуудыг ажиллуулах оруулга үүсгэхийг хүсэж болох
юм. Энэ нь sendmail-ийн жишээн дээр сүүлд тайлбарлагдах болно.
Жишээ тохиргооны файлууд нь /usr/share/examples/ppp/
санд байрлана.
Хэрэв таны үйлчилгээ үзүүлэгч статик IP хаягуудыг олгодоггүй бол
локал болон алсын хаягууд дээр тохирдог байхаар ppp
нь
тохируулагдаж болно. IP хаягийг «таах»
болон холболтын дараа IP Configuration Protocol (IPCP)
буюу IP тохиргооны протокол ашиглан зөвөөр тохируулахыг
ppp
-д зөвшөөрөх замаар үүнийг хийнэ.
ppp.conf
тохиргоо нь
дараах өөрчлөлтийн хамтаар
PPP болон статик IP
хаягууд хэсэгтэй адил байна:
17 set ifaddr 10.0.0.1/0 10.0.0.2/0 255.255.255.255 0.0.0.0
Дахин хэлэхэд мөрийн дугаарыг битгий оруулаарай, энэ нь зөвхөн лавлагааны зорилгоор байгаа юм. Ядаж нэг хоосон зайгаар догол гаргах шаардлагатай.
/
тэмдэгтийн дараах дугаар нь
ppp-ийн шаардах хаягийн битийн тоо юм. Та өөрийн нөхцөлдөө
тохируулан IP дугааруудыг ашиглахыг хүсэж болох юм, гэхдээ
дээрх жишээнүүд нь үргэлж ажиллах болно.
Сүүлийн нэмэлт өгөгдөл (0.0.0.0
)
нь PPP-д 10.0.0.1
-ийн оронд 0.0.0.0
хаяг ашиглан
тохиролцоог эхлүүлэхийг хэлж байгаа бөгөөд зарим нэгэн ISP-уудын
хувьд энэ нь шаардлагатай байдаг. Эхний чиглүүлэлтийг
-auto
горимд тохируулахад PPP-д
саад болдог учраас set ifaddr
тушаалд 0.0.0.0
-г эхний нэмэлт өгөгдөл
болгон битгий ашиглаарай.
Хэрэв та -auto
горимд ажиллахгүй байгаа бол
/etc/ppp/ppp.linkup
файлд оруулга
үүсгэх хэрэгтэй болно. ppp.linkup
нь
холболт тогтсоны дараа ашиглагддаг. Энэ үед ppp
нь интерфэйсийн хаягуудыг олгосон байх бөгөөд одоо чиглүүлэлтийн хүснэгтийн
оруулгуудыг нэмэх боломжтой болсон байх болно:
1 provider: 2 add default HISADDR
Холболт тогтоохдоо ppp
нь
дараах дүрмүүдийн дагуу ppp.linkup
файлд
оруулгыг хайх болно: Эхлээд бидний ppp.conf
файлд ашигласантай адил хаяг/шошготой таарахыг оролдоно.
Хэрэв амжилтгүй болвол бидний гарцын IP хаягийн оруулгыг хайна.
Энэ оруулга нь дөрвөн ширхэг найман битээс тогтох IP загварын
хаяг/шошго юм. Хэрэв бид тэгсэн ч гэсэн оруулга олоогүй байгаа
бол MYADDR
оруулгыг хайна.
Энэ мөр нь HISADDR
уруу заасан
анхдагч чиглүүлэлт нэмэхийг ppp
-д хэлж
байна. HISADDR
нь IPCP-ээр
тохиролцсоны дагуу гарцын IP хаягаар солигдох болно.
Нарийвчилсан жишээний хувьд
/usr/share/examples/ppp/ppp.conf.sample
болон
/usr/share/examples/ppp/ppp.linkup.sample
файлууд дахь pmdemand
оруулгыг харна уу.
LAN-д холбогдсон машин дээр ирж байгаа дуудлагуудыг хүлээн авахаар
болгож ppp-г тохируулахдаа LAN уруу
пакетуудыг дамжуулахыг хүсэж байгаа эсэхээсээ хамаарч үүнийг шийдэх
ёстой. Хэрэв та ингэхийг хүсэж байгаа бол өөрийн LAN-ий дэд сүлжээнээс
IP хаягийг нөгөө талдаа хуваарилж өгөх хэрэгтэй бөгөөд өөрийн
/etc/ppp/ppp.conf
файлд
enable proxy
тушаалыг ашиглах хэрэгтэй.
/etc/rc.conf
файл доор дурдсаныг агуулж
байгаа эсэхийг бас баталгаажуулах хэрэгтэй:
gateway_enable="YES"
getty(8) ашиглан dial-up буюу гадагш залгах үйлчилгээнүүдийг идэвхжүүлэх тухай сайн тайлбарыг Dial-up буюу гадагш залгах үйлчилгээнүүдэд зориулж FreeBSD-г тохируулах хэсэг өгдөг.
getty
-тэй төстэй програм нь
dial-up шугамуудыг бодолцож хийсэн getty
-ийн
илүү ухаалаг хувилбар болох mgetty (
comms/mgetty+sendfax
порт) юм.
mgetty
-г ашиглахын давуу тал нь
тэрээр модемуудтай идэвхтэйгээр ярилцдаг
явдал бөгөөд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэв таны порт хаагдсан
бол модем чинь утсанд хариулахгүй гэсэн үг юм.
mgetty
-ийн сүүлийн хувилбарууд нь
(0.99beta-аас эхлэн) таны клиентүүдэд скриптгүйгээр таны серверт
хандах хандалтыг зөвшөөрч PPP урсгалуудын автомат илрүүлэлтийг
бас дэмждэг.
mgetty
-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг
Mgetty ба AutoPPP
хаягаас лавлана уу.
ppp
тушаалыг
root
хэрэглэгчээр хэвийн үед
ажиллуулах ёстой. Гэхдээ хэрэв та ppp
-г
доор тайлбарласны адилаар энгийн хэрэглэгчээр серверийн
горимд ажиллуулах боломжтой болгохыг хүсэж байгаа бол
хэрэглэгчийг ppp
ажиллуулах зөвшөөрөлтэй
болгож тэдгээрийг /etc/group
файлд
network
бүлэгт нэмэх ёстой.
Та allow
тушаалыг ашиглан тохиргооны файлын
нэг буюу хэд хэдэн хэсгүүдэд хандах боломжийг бас өгөх шаардлагатай
болно:
allow users fred mary
Хэрэв энэ тушаал нь default
хэсэгт
хэрэглэгдсэн бол заасан хэрэглэгчдэд бүх зүйл уруу хандах боломжийг
олгоно.
доор дурдсаныг агуулсан /etc/ppp/ppp-shell
гэгдэх файлыг үүсгэнэ:
#!/bin/sh IDENT=`echo $0 | sed -e 's/^.*-\(.*\)$/\1/'` CALLEDAS="$IDENT" TTY=`tty` if [ x$IDENT = xdialup ]; then IDENT=`basename $TTY` fi echo "PPP for $CALLEDAS on $TTY" echo "Starting PPP for $IDENT" exec /usr/sbin/ppp -direct $IDENT
Энэ скрипт нь ажиллахаар болсон байх ёстой. Одоо энэ скрипт уруу
ppp-dialup
гэгдсэн симболын холбоосыг
дараах тушаалуудыг ашиглан үүсгэх хэрэгтэй:
#
ln -s ppp-shell /etc/ppp/ppp-dialup
Та энэ скриптийг өөрийн бүх dialup хэрэглэгчдийн хувьд
бүрхүүл маягаар ашиглах ёстой.
Энэ нь pchilds
гэсэн хэрэглэгчийн
нэртэй dialup PPP хэрэглэгчид зориулсан /etc/passwd
файлд байгаа жишээ юм (нууц үгийн файлыг шууд битгий засаарай, vipw(8)-г
ашиглаарай).
pchilds:*:1011:300:Peter Childs PPP:/home/ppp:/etc/ppp/ppp-dialup
Дараах 0 байт файлуудыг агуулсан бүгд бичих боломжтой
/home/ppp
санг үүсгэнэ:
-r--r--r-- 1 root wheel 0 May 27 02:23 .hushlogin -r--r--r-- 1 root wheel 0 May 27 02:22 .rhosts
Энэ нь /etc/motd
файлыг үзүүлэхээс
сэргийлдэг.
Дээр дурдсаны адил ppp-shell
файл үүсгээд
статикаар өгөгдсөн IP-тай бүртгэл бүрийн хувьд ppp-shell
уруу симболын холбоос үүсгэнэ.
Жишээ нь хэрэв та fred
, sam
, болон
mary
гэсэн гурван dialup хэрэглэгчтэй бөгөөд
тэдгээрт зориулж /24 CIDR сүлжээнүүдийг чиглүүлж байгаа бол дараах
тушаалыг ажиллуулж болох юм:
#
ln -s /etc/ppp/ppp-shell /etc/ppp/ppp-fred
#
ln -s /etc/ppp/ppp-shell /etc/ppp/ppp-sam
#
ln -s /etc/ppp/ppp-shell /etc/ppp/ppp-mary
Эдгээр хэрэглэгчдийн dialup бүртгэл бүр өөрсдийн бүрхүүлийг
дээр үүсгэсэн симболын холбоос уруу заасан байх ёстой (жишээ нь
mary
-ийн бүрхүүл /etc/ppp/ppp-mary
байх ёстой).
/etc/ppp/ppp.conf
файл доор дурдсантай төстэй
мөрүүдээс тогтох ёстой:
default: set debug phase lcp chat set timeout 0 ttyu0: set ifaddr 203.14.100.1 203.14.100.20 255.255.255.255 enable proxy ttyu1: set ifaddr 203.14.100.1 203.14.100.21 255.255.255.255 enable proxy
Догол үүсгэх нь чухал юм.
default:
хэсэг нь хэсэг бүрийн хувьд
дуудагддаг. /etc/ttys
файлд
идэвхжүүлсэн dialup мөр бүрийн хувьд дээрх ttyu0:
-д
зориулсантай төстэй оруулга үүсгэнэ. Динамик хэрэглэгчдэд зориулсан
IP хаягийн цөөрмөөс мөр болгон өөр өөр IP хаяг авах ёстой.
Дээрх жишээ /usr/share/examples/ppp/ppp.conf
файлын агуулгатай цуг статикаар өгөгдсөн dialup хэрэглэгч
бүрийн хувьд зохих хэсэг нэмэх шаардлагатай. Бид өөрсдийн
fred
, sam
,
болон mary
хэрэглэгчидтэй жишээгээ үргэлжлүүлэх
болно.
fred: set ifaddr 203.14.100.1 203.14.101.1 255.255.255.255 sam: set ifaddr 203.14.100.1 203.14.102.1 255.255.255.255 mary: set ifaddr 203.14.100.1 203.14.103.1 255.255.255.255
/etc/ppp/ppp.linkup
файл хэрэв
шаардлагатай бол статик IP-тай хэрэглэгч бүрийн хувьд чиглүүлэлтийн
мэдээллийг бас агуулсан байх ёстой. Доорх мөр нь клиентийн ppp
холбоосоор 203.14.101.0/24
сүлжээнд зориулж чиглүүлэлт нэмэх болно.
fred: add 203.14.101.0 netmask 255.255.255.0 HISADDR sam: add 203.14.102.0 netmask 255.255.255.0 HISADDR mary: add 203.14.103.0 netmask 255.255.255.0 HISADDR
Анхдагчаар comms/mgetty+sendfax порт
AUTO_PPP
тохируулга идэвхжүүлсэн байдлаар ирдэг нь
mgetty
-д PPP холболтуудын LCP шатыг
илрүүлж автоматаар ppp бүрхүүл ажиллуулах боломжийг олгодог.
Гэхдээ анхдагч нэвтрэлт/нууц үгийн дараалал болдоггүй болохоор
PAP аль эсвэл CHAP ашиглан хэрэглэгчдийн нэвтрэлтийг
таних шаардлагатай юм.
Энэ хэсэг нь хэрэглэгч comms/mgetty+sendfax портыг амжилттайгаар эмхэтгэж өөрийн систем дээрээ суулгасан гэж үздэг.
Таны /usr/local/etc/mgetty+sendfax/login.config
файл доор дурдсаныг агуулсан эсэхийг шалгаарай:
/AutoPPP/ - - /etc/ppp/ppp-pap-dialup
Энэ нь илрүүлсэн PPP холболтууддаа
ppp-pap-dialup
скриптийг
ажиллуулахыг mgetty
-д хэлнэ.
доор дурдсаныг агуулсан
/etc/ppp/ppp-pap-dialup
файлыг
үүсгэнэ (файл ажиллах боломжтой байх ёстой):
#!/bin/sh exec /usr/sbin/ppp -direct pap$IDENT
/etc/ttys
-д идэвхжүүлсэн
dialup мөр бүрийн хувьд тохирох оруулгыг
/etc/ppp/ppp.conf
файлд
үүсгэнэ. Энэ нь бидний үүсгэсэн тодорхойлолтуудтай аз жаргалтайгаар
цуг байх болно.
pap: enable pap set ifaddr 203.14.100.1 203.14.100.20-203.14.100.40 enable proxy
Энэ аргаар нэвтэрч байгаа хэрэглэгч бүр
/etc/ppp/ppp.secret
файлд
хэрэглэгчийн нэр/нууц үгтэй байх шаардлагатай, эсвэл өөр нэг
арга нь /etc/passwd
файлаас хэрэглэгчдийг
PAP-аар таньж нэвтрүүлэхийн тулд дараах тохируулгыг хийх явдал
юм.
enable passwdauth
Хэрэв та зарим хэрэглэгчдэд статик IP хаяг өгөхийг хүсвэл
та хаягийг /etc/ppp/ppp.secret
файлд гурав дахь нэмэлт өгөгдөл болгон зааж өгч болно. Жишээнүүдийг
/usr/share/examples/ppp/ppp.secret.sample
-с
үзнэ үү.
DNS болон NetBIOS нэрийн серверийн хаягуудыг шаардлагын дагуу хангахаар PPP-г тохируулах боломжтой байдаг.
PPP хувилбар 1.x дээр эдгээр өргөтгөлүүдийг идэвхжүүлэхийн
тулд дараах мөрүүдийг /etc/ppp/ppp.conf
файлын тохирох хэсэгт нэмэх ёстой.
enable msext set ns 203.14.100.1 203.14.100.2 set nbns 203.14.100.5
PPP хувилбар 2 болон түүнээс хойно гарсан хувилбарын хувьд:
accept dns set dns 203.14.100.1 203.14.100.2 set nbns 203.14.100.5
Энэ нь анхдагч болон хоёрдох нэрийн серверийн хаягууд болон NetBIOS нэрийн серверийн хостыг клиентүүдэд хэлнэ.
Хувилбар 2 болон түүнээс дээшхид set dns
мөрийг орхигдуулсан бол PPP нь /etc/resolv.conf
файлд байгаа утгуудыг ашиглах болно.
Таны холболтын нэвтрэлт танилтын хэсгийг PAP юм уу эсвэл CHAP нэвтрэлт
танилтын аргуудыг ашиглан хийдэг байхаар зарим ISP-ууд өөрсдийн
системийг тохируулдаг. Хэрэв ийм бол таны ISP нь login:
хүлээх мөрийг таныг холбогдох үед харуулдаггүй бөгөөд PPP нэн даруй
ярьж эхлэх болно.
PAP нь CHAP-аас аюулгүй байдлын хувьд дутуу байдаг бөгөөд нууц үг нь PAP-аар цэвэр текст маягаар илгээгддэг боловч цуваа шугамаар зөвхөн дамжуулагддаг болохоор аюулгүй байдал нь нууц үгүүдэд байдаг асуудал шиг биш байдаг. Эвдлэгчдэд зориулсан «сэм чагнах» зай бараг байдаггүй гэсэн үг юм.
PPP болон статик IP хаягууд эсвэл PPP болон динамик IP хаягууд хэсгүүдийн хувьд дараах өөрчлөлтүүдийг хийх ёстой:
13 set authnameMyUserName
14 set authkeyMyPassword
15 set login
Энэ мөр нь таны PAP/CHAP хэрэглэгчийн нэрийг заана.
Та MyUserName
-д
зөв утгыг оруулах хэрэгтэй болно.
Энэ мөр нь таны PAP/CHAP нууц үгийг заана. Та
MyPassword
-д
зөв утгыг оруулах хэрэгтэй болно. Та дараах шиг нэмэлт мөр
нэмэхийг хүсэх юм уу:
16 accept PAP
эсвэл
16 accept CHAP
гэж болно. Ингэснээр үүнийг зориуд тодорхой болгох юм, гэхдээ PAP болон CHAP-ийг хоюуланг анхдагчаар хүлээн авдаг.
Хэрэв та PAP эсвэл CHAP ашиглаж байгаа бол таны ISP хэвийн үед сервер уруу нэвтрэн орохыг шаарддаггүй. Тийм болохоор та өөрийн «set login» мөрийг хаах ёстой.
ppp
-г ар талд далд ажиллаж байхад түүнтэй
зөвхөн тохирох оношлогооны порт тохируулагдсан тохиолдолд харилцаж болдог.
Үүнийг хийхийн тулд өөрийн тохиргоондоо дараах мөрийг нэмнэ:
set server /var/run/ppp-tun%d
DiagnosticPassword 0177
Энэ нь клиентүүдийн хандалтыг зөвшөөрөхийн өмнө тэднээс нууц үгийг
асууж заасан UNIX® домэйн сокет дээр сонсохыг PPP-д хэлнэ.
Нэрэн дэх %d
нь ашиглагдаж байгаа
tun
төхөөрөмжийн дугаараар
солигдоно.
Сокет тохируулагдсаны дараа pppctl(8) програм нь ажиллаж байгаа програмыг удирдахыг хүсэж байгаа скриптүүдэд ашиглагдаж болно.
PPP нь цөмийн divert буюу өөрчлөн дамжуулах боломжуудыг ашиглалгүйгээр
дотоод NAT-ийг ашиглах чадвартай байдаг. /etc/ppp/ppp.conf
файл дахь дараах мөрөөр энэ боломжийг идэвхжүүлж болно:
nat enable yes
Өөрөөр, PPP NAT-ийг тушаалын мөрийн -nat
тохируулгаар идэвхжүүлж болох юм. Мөн /etc/rc.conf
файлын хувьсагч ppp_nat
гэж байх бөгөөд энэ нь
анхдагчаар идэвхжүүлэгдсэн байна.
Хэрэв та энэ боломжийг ашиглаж байгаа бол ирж байгаа холболтуудын
цааш дамжуулалтыг идэвхжүүлэх дараах /etc/ppp/ppp.conf
файлын тохируулгуудын ашигтайг харж болох юм:
nat port tcp 10.0.0.2:ftp ftp nat port tcp 10.0.0.2:http http
эсвэл гадна талд ерөөсөө битгий итгээрэй
nat deny_incoming yes
Та одоо ppp
-г тохируулчихлаа, гэхдээ
яг ажиллахад бэлэн болохын өмнө хийх цөөн хэдэн зүйлс бий. Тэдгээр нь
бүгд /etc/rc.conf
файлыг засварлуулах
болно.
Энэ файлтай дээрээс доош ажиллахдаа hostname=
мөр тохируулагдсан эсэхийг шалгаарай, өөрөөр хэлбэл:
hostname="foo.example.com"
Хэрэв таны ISP танд статик IP хаяг болон нэр өгсөн бол та энэ нэрийг хостын нэрэндээ ашиглах нь магадгүй зүйтэй юм.
network_interfaces
хувьсагчийг хайгаарай.
Хэрэв та өөрийн системийг ISP уруугаа шаардлага хүсэлтээр залгахаар тохируулахыг
хүсвэл tun0
төхөөрөмжийг жагсаалтад нэмсэн
эсэхээ баталгаажуулаарай, хэрэв тэгж хүсээгүй бол түүнийг устгаарай.
network_interfaces="lo0 tun0" ifconfig_tun0=
ifconfig_tun0
хувьсагч хоосон байх ёстой
бөгөөд /etc/start_if.tun0
гэж
нэрлэгдсэн файлыг үүсгэх ёстой. Энэ файл нь дараах мөрийг
агуулсан байх ёстой:
ppp -auto mysystem
Энэ скрипт нь сүлжээ тохируулах үед таны ppp дэмонг автомат горимд
эхлүүлэн ажилладаг. Хэрэв та энэ машин гарц болж байгаа LAN-тай бол
-alias
сонголтыг ашиглахыг хүсэж болох юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг гарын авлагын хуудаснаас
лавлана уу.
Таны /etc/rc.conf
файлд чиглүүлэлтийн
програм NO
гэж дараах мөрөөр хийгдсэн эсэхийг
шалгаарай:
router_enable="NO"
routed
дэмон нь эхлэхгүй байх нь чухал юм.
Учир нь routed
нь ppp
-ийн
үүсгэсэн анхдагч чиглүүлэлтийн хүснэгтийн оруулгуудыг устгадаг юм.
sendmail_flags
мөр -q
тохируулгыг агуулаагүй эсэхийг шалгах нь магадгүй зүйтэй юм. Тэгэхгүй бол
sendmail
нь таны машиныг гадагш залгуулан үргэлж
сүлжээний хайлт хийхийг оролдох болно. Та доор дурдсаныг тохируулж болох юм:
sendmail_flags="-bd"
Үүний сул тал нь ppp холбоос тогтсон үед та доор дурдсаныг бичиж
sendmail
-ээр захидлын дарааллыг дахин шалгуулж
байх явдал юм:
#
/usr/sbin/sendmail -q
Та үүнийг хийхийн тулд ppp.linkup
файлд
!bg
тушаалыг ашиглахыг хүсэж болох юм:
1 provider: 2 delete ALL 3 add 0 0 HISADDR 4 !bg sendmail -bd -q30m
Хэрэв танд энэ таалагдахгүй байгаа бол SMTP урсгалыг хаахын тулд «dfilter»-г тохируулах боломжтой байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг жишээ файлуудаас лавлана уу.
Одоо машиныг дахин ачаалах л үлдлээ. Дахин ачаалсны дараа та доор дурдсаныг бичиж:
#
ppp
дараа нь PPP сессийг эхлүүлэхийн тулд dial provider
тушаалыг ажиллуулах юм уу эсвэл гадагшаа урсгал байгаа (бөгөөд та
start_if.tun0
скрипт үүсгээгүй) бол сессүүдийг
автоматаар тогтоодгоор ppp
-г байлгахыг хүсэж байгаа бол
доор дурдсаныг бичээрэй:
#
ppp -auto provider
Дүгнэхэд ppp-г эхний удаа тохируулахад дараах алхмууд шаардлагатай:
Клиент тал:
Таны цөмд tun
төхөөрөмж бүтээгдсэн
эсэхийг шалгана.
/dev
санд
tunN
төхөөрөмжийн файл байгаа эсэхийг шалгана.
/etc/ppp/ppp.conf
файлд
оруулга үүсгэнэ. pmdemand
жишээ нь
ихэнх ISP-уудын хувьд хангалттай байх ёстой.
Хэрэв та динамик IP хаягтай бол /etc/ppp/ppp.linkup
файлд оруулга үүсгээрэй.
Өөрийн /etc/rc.conf
файлыг
шинэчилнэ.
Хэрэв танд хэрэгцээгээр залгах шаардлага байгаа бол
start_if.tun0
скрипт үүсгээрэй.
Сервер тал:
Таны цөмд tun
төхөөрөмж бүтээгдсэн
эсэхийг шалгана.
/dev
санд
tunN
төхөөрөмжийн файл байгаа эсэхийг шалгана.
/etc/passwd
файлд (vipw(8) програмыг ашиглан)
оруулга үүсгэнэ.
Энэ хэрэглэгчдийн гэрийн санд ppp -direct direct-server
юм уу эсвэл үүнтэй адилыг ажиллуулах хувийн тохиргоог (profile)
үүсгэнэ.
/etc/ppp/ppp.conf
файлд оруулга үүсгэнэ.
direct-server
жишээ хангалттай байх
ёстой.
/etc/ppp/ppp.linkup
файлд оруулга үүсгэнэ.
Өөрийн /etc/rc.conf
файлыг шинэчилнэ.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар
<questions@FreeBSD.org>
хаягтай холбоо барихаасаа өмнө
баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org>
хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал
<admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.